HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.27%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.65%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.95%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.13%
Байгууллагын соёл
- 2008 / 10 / 12
Хүний нөөцийн институтын эксперт 3өвлөж байна: Байгууллагад итгэлцэл амжилтын эхлэл
Итгэлцэл зөв хэрэгжиж хэвшссэн байгууллагад чадварлаг ажилтны нөөц, тогтвор суурьшил, бүтээмж, зөв ажилтанг зөв ажлын байранд байршуулах зэрэг хүний нөөцийн менежментийн тогтолцоо, зорилтууд системтэй хэрэгжих үндэслэлийг бий болгоно.Итгэлцэл өөрөө хүний зан үйл, ур чадвараас хамаардаг.
    Зөв сайн итгэлцэл нь итгэлцлийг төлөвшүүлэх систем өөрөө цэгцтэй байх, шударга нээлттэй орчинг бий болгох, ажил олгогч, ажилтан хоорондын харилцаа, эрх зүйн орчин шударга тогтолцоог бүрдүүлсэн байх гм.
    Бизнесийн болон бусад салбарын удирдлагууд салбар, нэгжүүд болон менежер, ажилтнууддаа бие дааж шийдвэр гаргах, ажил хийх эрх мэдэл, ажлын бие дааж хийх үйлдэл, боломжийг итгэлцлийн үндсэн дээр олох ёстой.     
 

Ингэхдээ удирдлагууд дараах зүйлийг анхаарах нь чухал.Үүнд:
-    Тодорхой зорилго тавих
-    Доороос гарсан санаа, санаачлагыг дэмжих, түүний хэрэгжилтийг хангах боломжийг олгох
-    Ажлын хариуцлагыг анхааарах
-    Ажилтан руу чиглэсэн халамж анхаарлыг дээшлүүлэх
-    Үр дүнд чиглэсэн хариуцлагын системийг хэрэгжүүлэх зэрэг болно.
Удирдлагын зүгээс байгууллагын хэмжээнд үр дүнд хүрч ажиллах системтэй удирдлагын зарчмуудыг боловсруулж, итгэлцэлд тулгуурлан үр дүнд хүрэх нь чухал.
Монголын өнөөгийн байгууллагуудад итгэлцэл суларч өөрөөр хэлбэл ,,ам ажил” зөрж шударга хандлагын зарчим ихээхэн алдагдаж байна.Энэ байдлаас  үүдэн ажилтныг тогтвортой ажиллуулах хүний нөөцийн бодлого алдагдаж ажилд авах,ажлаас халах байдал хэвийн үзэгдэл болж эргээд танил тал, нутаг ус харах, бие биенээ хардах, гэнэт халах, зэрэг ажилтанд хохиролтой шударга бус нөхцөл бүрдэх, нөгөө талаар байгууллагад  бүтээмж буурах, хүний нөөцийн нүдэнд үл харагдах үргүй зардлууд үүсэх, байгууллагын уур амьсгал доголдох, хүнийй нөөцийн системтэй бодлогууд алдагдах зэрэг сөрөг үр дагаврууд үүсэж байна.
Энэ байдлаас гарахын тулд аливаа байгууллага тодорхой зорилгыг бий болгох, хамтач уур амьсгалыг бүрдүүлэх, нээлттэй орчинг бий болгож түүнд тохирсон төлөвлөгөө гаргах, ажилтан бүр тавьсан зорилгодоо хүрэх эрмэлзлийг бий болгох, ам ажлын нэгдлийг хангаж ажиллах нь хамгийн чухал.Байгууллага бүтцийн өөрчлөлт хийх, өөөрөөр хэлбэл орон тооны цомхотгол, хүний нөөцийн төлөвлөлт, зохион байгуулалтын нөхцлөөс хамаарч  хүмүүст тавих анхаарал халамж сулардаг байдал ажиглагддаг.
Итгэлцлийг төлөвшүүлэн бэхжүүлэх үндэслэлүүдийн нэг нь:
-     Байгууллагад ажилтан бүрийн ажил үүргээ чанартай, үр дүнтэй  гүйцэтгэх чадвар, итгэл , үнэмшил, дотоод уур амьсгал, соёл
-    Хамт олны шударга байх хандлага, ажлын нягт нямбай ажиллагаа
-    Байгууллагаас ажилтанд үзүүлэх халамж анхаарал, сэтгэл ханамжийн түвшин
-    Байгууллагын удирдлагын арга барил
-    Байгууллагын оновчтой бүтэц
-    Эрх мэдлийн төвлөрөл
-    Итгэлцлийн уур амьсгалыг таатай орчин зэрэг болно.
Амжилттай үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг зорилгоо болгож буй байгууллага нь үр ашигтай тогтвортой соёлыг хэвшүүлэн энэхүү соёлоор дамжуулан ажилтнуудыг нэгдсэн зорилгод хандуулах нь итгэлцлийг бий болгож улмаар өрсөлдөөнд амжилт гаргах нууцлаг давуу байдлыг хэрэгжүүлэх боломжийг бий болгодог.



Эх үүсвэр: HUMAN CAРITAL сэтгүүл дугаар 02
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 05 / 07
Хүмүүс бие биетэйгээ элэгсэг дотно, найрсаг харилцахад тус болох хэд хэдэн хүчин зүйл бий. Хүнтэй нөхөрсөг байх урлагаас суралцъя
Сонирхлын бүлэг буюу фракц үүсэх сонирхлын бүлэгт нэгдэн орох нь олон шалтгаантай. Судлаачид хувь хүмүүс дараах гурван зүйлийн ашиг тус байдгаас сонирхлын бүлэгт нэгдэн ордог гэж үзсэн байна.
- 2024 / 04 / 27
Толгойдоо биш, цаасан дээр эсвэл компьютер дээрээ бичих. Бичих үедээ дан ганц бодох нь цаг алдахад хүргэдэг аюултай. Тиймээс бодсон зүйлээ тэр дор нь бичээд яв.
- 2024 / 04 / 08
-2023 / 10 / 01
Байгууллагын өмнө тулгарч буй асуудлыг хамт олноороо хэлэлцэж тэдний санал бодлыг авч оновчтой шийдвэр гаргахад хурал, зөвлөгөөний зорилго оршино.
-2023 / 07 / 26
Ажилтны хувиар таныг мэргэжлийн хүн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл та ажлаа цаг тухайд нь чанарын зохих түвшинд хийж гүйцэтгэх ёстой. Хэрэв таны ажлыг хийж гүйцэтгэхэд нэмэлт цаг хэрэгтэй бол энэ нэмэлт цагт даалгавраа гүйцэтгэх ёстой.
-2023 / 07 / 23
Та ажилдаа цагтаа ирж байх нь энэ бизнесийг сааталгүй явуулахад чухал юм. Бид хэрэглэгч болон худалдан авагчдынхаа эрэлтийг хангахын тулд ажил хэргийн шаардлагыг хангах ёстой. Энэхүү зорилтод хүрэхэд та өөрийн хувь нэмрийг оруулах хэрэгтэй бөгөөд ийнхүү хувь нэмрээ оруулах нэгэн арга зам нь сайн ирцийн бүртгэлтэй байх явдал юм.
HR Фото